Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

– МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурал тус газарт 10.00 цагт болох бөгөөд Радио, телевизийн сүлжээний газар ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалтын дүн болон, төвлөрсөн дулааны эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээнд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.

11.00 цагт ГССҮТ-ийн удирдлагууд Хэвлэлийн хүрээлэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нарыг огцруулахгүй гэсэн байр суурийг эсэргүүцэж Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

Хятад, Орос, Монгол гурван улсын төмөр замын асуудлаар Их тэнгэр цогцолборт 13:30 цагаас хуралдахаар болжээ. Тус хурлаар Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, гурван улс хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцах аж. Мөн төмөр замын царигын асуудлыг хөндөнө.

14:00 цагт ”Оюутны өргөө” /1000 оюутны байр/ цогцолборын нээлтийн арга хэмжээ болно.

Гадаад харилцааны яамны ”Зөвшилцөл” танхимд Эдийн засгийн хөгжлийн яамнаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хяналт, үнэлгээний орчинг боловсронгуй болгох” сэдэвт семинар хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Монгол ньюсд:

11.00 цагт “DOZ intertainment”-ийн шинэ уран бүтээл “Кино шиг амьдрал” киноны нээлтэд зориулсан хэвлэ-лийн хуралд урья.

11.30 цагт МСЭ-ийн Гүйцэтгэх зөв лөлөөс “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “МУИС-д ардчилалыг сэр-гээх түр хороо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн “Эко элч-2013” шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …