Малайзад амиа алдасан Э-ийн нас барсан үеийн зургийг олжээ

index Өдрийн сонины сэтгүүлчийн мэдээлсэнээр: Талийгаач Б.Энх­туяагийн амиа алдсаны дараа хэр­гийн газраас эд мөрийн баримт болгон авсан гэ­рэл зургийг харах боломж тохиосон юм. Нэгэнт та­лийгаачийн үхэл юунаас болов, яагаад амиа алдав гэдэг шалт­гааныг сур­валж­лахаар явсан сэт­гүүлчийн хувьд тэр зураг дээр юу ха­рагдсаныг дүрс­лэн хэлье.
Магадгүй энэ нь цаашид манай зарим холбогдох байгуул­ла­гуу­дад мэргэж­лийн зүгээс анализ хийх боломж, сэжүүрийг өгч мэдэх юм. Тэрбээр амиа алдахаа­саа өмнө ягаан өнгийн урт фудволк, цэнхэр богино шорттой байсан гэнэ. Зурган дээ­рээс харвал Авто зас­варын газрын цэнхэр өнгийн тааз­ны төмрөөс ягаан цэнхэр өнгийн уяа та­лийгаачийн хоолой­гоор уягдсан байв.
Тэрбээр цементэн шалан дээр өвдгөн дээрээ сөхөрч суусан байх бөгөөд хоёр гар нь  нэлэнхүйдээ сийчүүлж цус урссан харагдана. Сийчсэн нь хутгаар зүссэн болов уу гэмээр том, том гүн аж. Ягаан өнгийн урт фудволктай, гуя нь нүцгэн харагдах бөгөөд гуяны дотор тал улаан эрээн болжээ. Хоёр хөлнийх нь хооронд  цус урсаж тунасан байв. Таазнаас талийгаачийн хоолой хүрсэн уяа түүнийг дүүжлүүлж үхээгүйг илтгэж буй мэт сул унжсан харагдсан нь анхаарал татна. Уяаг ажвал сунадаг гэж хэлэхээргүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр тэр цус хоёр гарынх нь зүсэлтийн шархнаас гарсан гэдэг тайлбарыг өгөв. Гэхдээ бүсгүйг боомилсон бол цогцос шалан дээр өвдөглөж, уяа нь таазны төмрөөс толгой хүртэл нь сул унжсан урт харагдах уу гэдэг  нь хачирхалтай.
Чухам мэргэжлийн хүмүүс юу гэж дүгнэхийг мэдэхгүй юм. Тус улсын цагдаа­гийн­хан “боомилсон байдалтай олдсон” гэж манай холбогдох газ­рын­ханд хэлсэн байдаг. Харин тус улсын цагдаагийнхан үүнийг юу гэж манай холбогдох байгуул­ла­гуудад тайлбарлахыг тааж хэлэ­хийн аргагүй. Хэргийн газраас  хайч, хутга олдсон гэж эх сурвалж өгүүлж буй юм.
Дашрамд дурьдахад, Малайзын цагдаагийн­хан талийгаачийн цус, үс хумснаас дээж авч шинжилгээнд  өгсөн бөгөөд хариу нь гурван сарын дотор гарах юм байна. Шинжилгээний хариу гарсны дараа хэргийг хэрхэхээ цагдаагийнхан шийдэх ба талийгаач Э-г өөрийгөө боомилсон гэж үзвэл энэ хэргийг хаах аж. Харин гадны нөлөөтэй гэж үзвэл мөрдөлт хийж эхлэх юм байна. Одоогоор энэ хэрэгт хэнийг ч сэжиглэн шалгаа­гүй байгаа гэнэ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …