Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг өнөөдөр 10 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж эхэлсэн. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсны дагуу хурдшүүх хурлыг 2014 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт буруутгаад байгаа юм. Тэгвэл тус улсын зүгээс онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир манай улсад шилжүүлсэн гэх 1.5 сая ам.доллараа эргүүлэн авахаар хандсан нь эл хэргийг ил болгосон юм. Тэгвэл өнөөдөр 10 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр болжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 264.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.