Монголын даамны спортын түүхэнд шинэ хуудас нээгдэж, “Зуун буудалт даам”-ны спортын Өсвөр үе, залуучуудын төрөлд Алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон, Насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртсэн дээд амжилт бүртгэгдлээ.
Тодруулбал, БНХАУ-ын Шинтай хотноо 2026 оны 10-р сарын 29-өөс 11-сарын 08-ны өдрүүдэд болсон “Зуун буудалт даам”-ны Өсвөр, залуучуудын ДАШТ-нд залуучуудын ангилалд Монгол Улсын иргэн Эрдэнэсайханы Даариймаа охин түрүүлж, дэлхийн аваргын алтан медалийг гурван төрөлд хүртэж, эх орон, элгэн садан, эрдэм номын өргөө болсон сургуулийнхаа нэрийг дэлхий дахинд дуурсгалаа.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн БНХАУ-ын Лишуй хотноо 2026 оны 11-сарын 09-16-ны өдрүүдэд болсон “Зуун буудалт даам”-ны насанд хүрэгчдийн ДАШТ-ын Рапид төрөлд хүрэл медал, Дэлхийн цомын цуврал “Xintai Cup” олон улсын тэмцээнд шагналт 4-р байр эзэлжээ.


“Зуун буудалт даам”-ны спортоор олон жил уйгагүй, шантралгүй хөдөлмөрлөж Дэлхийн хэмжээнд амжилт гаргасан “Зуун буудалт даам”-ны Дэлхийн аварга Эрдэнэсайханы Даариймаад спортын өндөр амжилт хүсье.

Мөн түүнийг Дэлхийн аваргын энтэй бэлтгэл сургуулилтыг нь хангаж, цаг заваа зарцуулж, мэдлэг ур чадвараа харамгүй зориулж, үргэлж туслаж дэмжиж ирсэн Анхны суурийг тавьж өгсөн СМ П.Энхсаруул Enkhsaruul Purevjav багш, ахисан шатны сургалтыг удирдсан ОУИМ Г.Ганжаргал Ganjargal Ganbaatar багш, ахисан шатны сургалтыг хариуцсан ОУИМ Д.Эрдэнэбилэг Erdenebileg Dul багш, дэлхийн аваргад бэлтгэсэн ОУИМ Р.Манлай Manlai Ravjir , СМ Алтанхуяг Huyag Huyagaa дасгалжуулагч багш нартаа ар гэрийнхнийх нь болон Монгол түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, талархал илэрхийлье.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл