ТЭДЭНД ОЙЛГОХ БАГШ, ДЭМЖИХ ОРЧИН Л ХЭРЭГТЭЙ
Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.
Гэвч аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй олон зуун бяцхан зүрх өнөөдөр өөрт нь тохироогүй сургалтын орчноос болж хичээлээсээ хоцорч, өөрийгөө илэрхийлж чадахгүй ганцаардаж, зарим нь бүр сургуулийн гадна үлдэхэд хүрээд байна. Тэдэнд бусдаас илүү зүйл биш, ердөө л өөрийнх нь онцлогийг ойлгох багш, туслах хэл засалч, дэмжих орчин л хэрэгтэй.
Сургууль бүрд тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр эдгээр хүүхдүүд өөртөө итгэлтэйгээр үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж, гэр бүл, аав ээжийнх нь нуруун дээрх хүнд ачаа ч хөнгөрөх юм.
Нэг ч хүүхдийг ардаа орхихгүй, ээлтэй сургуулийн орчныг бүтээхийн төлөө УИХ-ын Нийтийн өргөдлийн системд нийт 33,000 иргэний гарын үсэг цуглуулснаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдаж, энэ асуудал төрийн бодлогын түвшинд шийдэгдэх боломжтой болно.
Одоогийн байдлаар 2,762 хүн гарын үсэг зурж нэгдээд байгаа бөгөөд санал авах хугацаа 2026 оны 12 дугаар сарын 5-ны 09:00 цагт дуусахад ердөө 18 хоног үлдлээ. Таны ганцхан гарын үсэг нэгэн бяцхан хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх хүчтэй шүү.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл