Сэлэнгийн цагдаагийн газар гурван хүний амь эрсэдсэн авто ослыг нууцалж байна

логоТалийгаач нар иргэн Д.Бадрахад хэрэгцээний модыг нь бэлдэж яваад амиа алдсан

Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Түшиг су­манд уулнаас мод бэлтгээд явж байсан “Шинэ-Бадрах” ХХК-ийн гурван ажилтан осолд  орж  амиа алдсан хэ­рэг гарчээ. Энэ тухай мэ­дээлэл ихэд нууцлагдмал бай­гаа хэ­мээн нутгийн иргэд хэлж байна. Тодруулбал  Сүхбаатар  су­­мын IV багт  орших “Шинэ-Бадрах” ХХК-ийн  дөрвөн ажилтан “Хар-Горхи” гэдэг газар уул­наас мод бэлтгэн, түү­ний­гээ “Зил-131” авто­ма­ши­наар  тээ­вэр­лэжээ. Ин­гэх­дээ ка­бин­даа дөр­вүүл явж байсан аж.

Тэд ийн олуулаа нэг машины кабинд сууж даац хэтрүүлснээс болж машин нь гэнэт л уулын уруу өн­хөрч, улмаар ачиж явсан модондоо дарагдаж, гурав нь газар дээрээ нас барж,  нэг нь эмнэлгийн яаралтай тус­ламж авч аймгийн эм­нэлэгт хүргэгджээ.

Хам­гийн гол нь дээрх хүмүүс уулнаас мод бэлт­гэхдээ өөрсдийн хайх­рамж­гүй байдлаасаа болж осолдсон хэдий ч тэдний хөдөлмөрийн  аюул­­гүй байдлыг “Шинэ-Бадрах” ХХК хариуцах ёс­­той гэдгийг эх сурвалжууд хэлж байсан юм.

Иргэдийн хэлсэнчлэн ажил­­чиддаа хөдөлмөрийн  аюул­гүй байдлыг хэрхэн хан­гах заавар зөвлөгөө өгдөг бол ийн гурван хүн алтан амиа ал­даж, олон хүн өнчрөхгүй байсан нь мэдээж.

Түүнчлэн иргэдийн хэлж буйгаар тус компа­нийн за­хирал Д.Бадрах /нут­гийн­хан Баатар гэж дууддаг/гэгч нь хуулийнхантай их л сүлбээтэй ойр дотно байдаг учраас энэ хэрэг хэрэгсэхгүй болох магадлалтай гэнэ.

Нутгийн иргэд  бидэнд  мэдээлэл өгөхдөө “Д.Бадрах “Түшиг”, “Цагаан-Нуур” су­манд модны хэд хэдэн хө­рөө рам ажиллуулдаг. Түүнчлэн дээрх хоёр газарт нөхөрлөл гэсэн сайхан нэрээр халхавч хийн уулын амыг тэр чигт нь аваад байгаа нөхөр.

Уг нь орон нутгийн иргэдийг хэрэгцээний мо­доор хангана гэж уулын амыг авсан мөртлөө зөв­хөн өөр­төө мөнгө олох зорил­гоор ашиглах болсон. Та­лий­гаачид Д.Бадрахад хэ­рэг­цээний мод бэлдэж яваад амиа алдсан шүү дээ.

Одоо амьд үлдсэн нэг хүний бие маш муу байна. Өнөөдөр /өчигдөр/ талийгаач болсон гурван хүний хоёрынх нь буяны ажил дууссан. Сэлэнгэ даяараа гашуудлын байдалтай хэцүүхэн л байна даа. Хамгийн гол нь эл хэр­гийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэх ч хэн гэдэг мөрдөн байцаагч шалгаж байгаа нь ихэд нууцлагдмал байгаа юм.

Уг нь энэ жижигхэн газар тэр байцаагч шалгаж байна гэж дорхноо л мэдэгд­дэг юм. Гэтэл энэ тухай мэдээл­лийг аймгийн уугуул иргэд бид мэдэхгүй байна гэхээр сонин байгаа биз дээ. Тий­мээс бид гурван айлын гал голомт эзгүйрсэн энэ хэр­гийг талийгаачдыг таньж мэд­дэгийнх нь хувьд үнэн зө­вөөр хурдан шийдээсэй гэд­гийг л хүсч байна.

Үхсэний хохь болоод өнгөр­дөг ослын олон хэрэг бай­даг шүү дээ. Дээрх гур­ван хүн ажлаа хийж яваад осол­дож амиа алдлаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Түүнээс энд хэн нэгний мууг үзэж, ха­риуц­лага тооцуулах гэсэн юм огт байхгүй. Зөвхөн мод яаж ачих зааварчилгааг хэн өг­сөн гэд­гийг тогтоож талийгаач­дын ар гэрийг бага ч болов дэм­жээсэй гэдэг үүднээс хандаж байгаа юм шүү” гэлээ.

Ямартай ч талийгаачдыг таньж мэдэх ойр дотны хүмүүс нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж ийнхүү бидэнд дээрх мэдээллийг өг­сөн юм.

Мөн тэдний хэлж буйгаар “Шинэ-Бадрах” ХХК-ийн за­хирал Д.Бадрах нь өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд ИТХ-ын төлөөлөгчөөр сон­гогдож байсан нэгэн гэнэ. Төлөөлөгчөөр сонгогдсон тэр­­бээр Сэлэнгэ аймгийг тэр чигт нь эзэгнэж ихэнх сум­дын уулын амыг бүхэлд нь авч мод бэлтгэдэг аж.

Түүнчлэн энэ оны нэг­дүгээр сард түүнийг уул­наас нойтон мод бэлтгэсэн хэмээн хавтаст хэрэг нээсэн ч хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй аж. Тиймээс нутгийн иргэд энэ хэргийг мөн зам­харч мэ­дэх вий хэмээн санаа зовниж буй юм билээ.

Бид өнгөрсөн тавдугаар сард Д.Бадрахын хууль бус үйлдлийнх нь тухай товчхон  дурьдаж байсан. Товчхондоо ар тал сайтай Д.Бадрахыг дээрх ослын хэргийг нуун дарагдуулах сүйхээтэй нэгэн гэж хүмүүс хардсан хэрэг.

Учир нь хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байхад одоог хүртэл нэг ч хүнийг хариуцагчаар татаагүй бай­гаа гэнэ. Уг нь осол гарсан компанийн удирдлагуудыг дуудан хуулийнхан шалгаж нягталдаг. Гэтэл энэ үйл явц одоог хүртэл тус аймагт явагдаагүй гэдэг нь тун хачирхалтай.

Түүнчлэн эх сурвалжууд Д.Бадрахад нө­лөөлж, тус болж мэдэх хүн тус аймгийн цагдаагийн газрын томоохон албан тушаалтан хэмээн мэ­дээлж байсан. Эл эрхэм нь Д.Бадрахын олон хэргийг хаацайлж, хэрэг­сэхгүй болгон өөрт ашиг­тайгаар эргүүлж байсан гэдэг.

Ямартай ч ажлаа хийж явсан гурван хүн  амиа алд­лаа.  Тиймээс Сэлэнгэ айм­гийн цагдаагийн газ­рынхан энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьж, танил талаа харж бус үнэн зөвөөр шийдэж хохи­рогчдын ар гэрт дэмжлэг үзүүлээсэй гэж нутгийн ир­гэд нь ихээхэн хүсч байгааг уламжлах нь зүйн хэрэг байх. Товчхондоо Сэлэнгийн цагдаагийн газар гурван хүний амь эрсэдсэн авто ослыг нууцалсан уу.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …