“Pussy Riot”-ын нэг гишүүнд өршөөл үзүүллээ

ОХУ-ын “Pussy Riot” охидын хамтлагийн гурван гишүүнийг тус улсын ерөнхийлөгч Путины эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж өнгөрсөн 2012 онд шоронд хорьсон билээ.

Энэхүү үйл явдлын дараа Путиныг “өөрийн ноёрхлыг хэт тогтоож, хүмүүсийн эрх чөлөөг боогдуулж байна. Урлагийнханы уран бүтээлд хавчлага үзүүлэхээ зогсоо” гэх зэрэг шүүмжлэл ихээхэн гарч байсан.

Тэгвэл тус хамтлагийн гишүүн Мария Алехинад өршөөл үзүүлж, Доод Новгород хотын “ИК-2” хорихоос сулласан байна. Үүнээс өмнө тус хамтлагийн гишүүн 30 настай Екатерина Самуцевичийг сулласан билээ. Мөн тун удахгүй “Pussy Riot”  өөр нэг гишүүн Надежда Толо­конниковаг суллах гэж байгаа гэнэ.  Мария Алехина суллагдсан даруйдаа “Эрүүдэн шүүлтийн эсрэг хороо”-ны төлөөлөгчидтэй уулзаж, “ИК-2” хориход ял эдэлж буй хүмүү­сийн нөхцөл байдал, хоригдлуудын аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

e28a658dd0b2f967original

Хэргийг эргэн сануулахад, тус хамтлагийн гурван гишүүн болох Надежда Толоконникова, Мария Алехина, Екат­рина Самуцевич нар 2012 оны наймдугаар сард Аврагч Христийн сүмд Пу­тины эсрэг үйл ажиллагаа явуулж, бурхныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял сонссон юм. Тэд “Панк мөргөлчин: Гэгээн эх В.Путиныг хөөж гарга” хэмээх дуу дуулж, өнгө өнгийн баг толгойдоо угласан байсан юм.

Feminist protesters marched by security out of Moscow cathedral for offensive performance

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …