Алдарт дуучин Бионси Массачусетс мужийн Тьюксбери хэмээх жижигхэн хотод орших “Walmart” салбар дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ тухайн үед дэлгүүрт байсан бүх хүмүүст зул сарын бэлэг бэлэглэсэн байна. Ингэхдээ тэрээр, дэлгүүрт үйлялүүлж байсан болон дэлгүүрийн ажилчид гээд нийт 750 хүнд тус бүрд нь 50 ам.долларын бэлэг сонгохыг санал болгосон байна. Хүмүүс ч нэр дуучны ийнхүү өгөөмөр загнаж буйд баярлан тэр дороо л 50 долларт багтаан бэлгүүдээ сонгожээ. Бионсийн эл үйлдлийг зарим хүмүүс “Walmart” дэлгүүртэй хамтарч хийсэн гэнэтийн бэлэг гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь дуучин бүсгүйн сайхан сэтгэлийн илрэл хэмээн үзэж байна. Бионси дэлгүүрээс охиндоо зориулан нэгэн хүүхэлдэй авсан ажээ.