Миринда Керр: Газарт буухыг би хүсч байна гээд л амыг нь сайхан тагласан даа

Дэлхийн хамгийн сайхан хүүхэн гэгддэг Миринда Керрийн “Jalouse”сэтгүүл өгсөн  сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр гурван жилийн турш хамт амьдарсан Холливуудын алдарт жүжигчин Орланда Блумаас шалтгаангүйгээр тусдаа амьдрах болсон билээ.

-Та биеийнхээ аль хэсэгт хамгийн их дуртай вэ?

-Нүд. Миний хүү Флинн яг надтай адилхан нүдтэй. Өнгө нь хүртэл. Тиймээс нүдэндээ би хайртай. Хүү минь дуурайсан болохоор ч тэр үү.

-Таныг хамгийн сайхан хүүхэн хэмээн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ярьж, бичдэг. Танд энэ бүхэн дарамттай байдаг уу?

-Мэдээж хэрэг. Цаг алдалгүй дагах гэрэл зурагчид надад бага зэрэг төвөгтэй санагддаг.

Та бага насныхаа талаар бидэнтэй хуваалцаач?

-Манай гэр бүлийнхэн Англи, Франц, Шотланд гаралтай. Би айлын том охин. Би эрэгтэй дүүтэйгээ өссөн болохоор морь унаж, мотоцикл хөлөглөн дэггүйтдэг байсан, бид хоёр. Бас дүүгийнхээ хамт эмээгийнхээ фермийн ажилд тусалж, хөдөө тосгонд бага насаа өнгөрөөсөн. Тийм учраас ч тэрүү би гэрийн ажилд маш их дуртай. Гадаа зүлгээ янзлах дуртай. Харин найзууд минь их таагүй ханддаг.  Хөдөө өснө гэдэг үнэхээр сайхан. Хэн ч миний өмссөнийг, яаж хувцасласныг анхаарахгүй. Хөдөө л өөрөө өөрөөрөө байж чаддаг юм. Аав минь 1990 оны зул сарын маргааш Австралийн Брисбэн хот руу нүүх болсноор манай гэр бүл  фермийн амьдралаас их хотын хөл хөдөлгөөнд шилжин орсон. Би 2000 онд ахлах сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ хүсэлтээр хоол тэжээл, эрүүл мэндийн чиглэлээр суралцахаар шалгалт өгсөн боловч харамсалтай нь Австралийн их сургуульд тэмцэж хүссэн ангидаа орж чадаагүй. Одоо бодох нээ тэнцээгүй нь ч болсон юм.

-Таны тайзны амьдрал хэрхэн эхлэв?

-Би 13 настайдаа “Dolly” сэтгүүлийн загварын тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн юм. “Dolly” сэтгүүлийн зураг авалтад орохоор Сидней рүү ниссэн. Анх удаагаа бие дааж шийдвэр гаргасан зүйл бол загварын тайз.  Намайг сэтгүүлийн нүүрэнд гарсны дараа хэвлэлүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж, насанд хүрээгүй охидыг зураг авалтад орууллаа гэх мэтээр бичиж эхэлсэн. Хоёр удаа “Dolly” сэтгүүлийн ерөнхий редакторыг шүүхэд дуудаж, баахан хэл ам болж байсан. Би санахгүй байна л даа хэзээ хэлсэнийг нь. Редактор хэлэхдээ “Мирандаа чамд загварын торгон мэдрэмж байна. Амьдралаа илүү өнгөлгөөр харахын тулд загварын тайз руу л гар. Одоо бага байгаа дээрээ биеийн галбиртаа анхаарлаа хандуулж, арьсаа булбарай болго. Бас хоосон хөөрхөн охин болох хэрэггүй шүү. Заавал ухаантай сэргэлэн үзэсгэлэнтэй Миранда болоорой” гэж захиж байсан.

-“Dolly” сэтгүүлийн ерөнхий редактор шүүхийн өмнө олон удаа дуудагдсан гэлээ. Тэгээд юу болов?

-“Dolly” бол өсвөр насны охидын сэтгүүл. Эрчүүдэд зориулсан сэтгүүл биш. Тэгээд ч өвлийн хувцасны сурталчилгааны зураг авахуулсан болохоор хэл амнаас амархан салсан.

-Удалгүй та Сиднейн “Chic Management” агентлагтай гэрээ байгуулан Австралийн томоохон брэндүүдийн реклам, зар сурталчилгаанд тоглож, моделиар нь ажиллаж эхэлсэн байх аа?

-“Roxy”, “Billabong”, “Girls”-ийн модель болсноор Австрали төдийгүй Азид танигдаж эхэлсэн. Харин 2004 оны эхээр Нью-Йоркийн “Next Model Management”-тэй хамтран ажиллахаар болж, АНУ-ыг анх удаа зорьсон. “Elle”, Австралийн “Vogue”, “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүрэнд гарч эхэлсэн. Ямар их хөдөлмөрлөсөн гээч, одоо бодох нээ.

-Унтах нойрыг тань хулжуулсан санал?

-2006 онд дэлхийн шилдэг гоо сайхны байгууллага “Maybelline”-ийн гоёлын бүтээгдэхүүний нүүр царай болох гэрээнд гарын үсэг зурсан явдал. Аан бас реппэр Канье Уэстийн “Number One” дууны клипэнд тоглох санал сонссон үед юм байна.

-Хэзээнээс эхэлж “Victoria’s Secret”-тэй албан ёсоор хамтран ажиллах болов. Таныг “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрээр л төсөөлдөг шүү дээ?

-2007 онд “Victoria’s Secret”-тэй албан ёсоор хамтран ажиллах болж, уг брэндийн хамгийн анхны Австрали модель болон гэрээнд гарын үсэг зурж чадсан. Би нэг үгээр Жизель Бундхены орыг залгасан. “Victoria’s Secret”-ийн хамгийн алдартай сахиусан тэнгэрүүд болох Адриана Лима, Хайди Клум, Алессандра Амбросио, Каролина Куркова, Селита Эбанкс нартай нэг тайзнаа алхах болсон. Би нэг жилийн дараа  тэдний эгнээнд зовох юмгүй орж эхэлсэн.

-Загварын ертөнцийн нэгэн шигтгээ болсон загвар өмсөгч бүсгүйн амжилт өдөр өдрөөр өсөн дэвжиж байгаа нь олонд нээлттэй байна. Та “Victoria’s Secret”-ээс юу сурч амьдралдаа хэрэгжүүлсэн вэ?

-“Vogue” сэтгүүлээс 2008 онд би анх удаа хамгийн их ашиг орлоготой ТОП-10 загвар өмсөгчийн аравдугаарт бичигдэж чадсан. Мэдээж хэрэг “Victoria’s Secret” энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн. Би “Victoria’s Secret”-д хайртай. 2009 онд би “Victoria’s Secret”-тэй гэрээгээ дуусгасан, зүгээр л амьдралаа бага багаар өөрчлөхийг хүссэн. Хүмүүс болон найзууд минь гайхаад л “тэнэг” гэж яасан олон хүн хэлсэн гэж бодноо. “Victoria’s Secret” намайг сахиусан тэнгэр болгож нийгэмд хангалттай таниулсан. Харин газарт буухыг би хүсч байна гээд л амыг нь сайхан тагласан даа.

-Дээрх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дуусгах болсон нь та өөрийн бизнестээ анхаарал хандуулж эхэлсэн санагдаж байна?

-Тиймээ. 2009 оны аравдугаар сард өөрийн органик арьс арчилгааны бүтээгдэхүүний “Kora Organics” брэндийг үүсгэн байгуулсан. Би өөрийгөө ухамсарлах, дотоод сэтгэлээ хэрхэн таних тухай өгүүлсэн “Treasure Yourself. Treasure Yourself” номоо өсвөр насны охидод зориулан гаргасан.

-Та “Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр жирэмсэн гарсан анхны модель байхаа?

-2011 оны нэгдүгээр сар. Зургаан сартай бие давхар байхдаа “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан нь анхны жирэмсэн модель болсон. Анх санал тавихад гэрийнхэн минь их уурлаж, бухимдаж байсан.

-Загвар өмсөгч нар төдийлөн хүмүүнлэгийн үйлсийг идэвхтэй дэмждэггүй шүү дээ. Тэд биеийн галбиртаа л ихэнх цагаа зарцуулдаг гэж хүмүүс ойлгодог.

-Нэг зүйл хэлэх үү. Бид бол загвар өмсөгч. Загвар өмсөгч, модель гэсэн үг нь эртний грекээр “хамгийн үнэтэй очир эрдэнэ” гэсэн үг. Тиймээ. Нэрнийхээ өмнө энэ үгийг дагуулж байгаа бол бид ч гэсэн очир эрдэнэ шиг биеэ хайрлах хэрэгтэй. Бид бусдаас илүү олны өмнө тайчиж, шаардлагатай тохиолдолд нүцгэлэх тохиолдол цөөнгүй. Хэний ч өмнө тэр үйлдлийг хийхийг үгүйсгэхгүй. Хувцсаа тайлах тэр мөчид очир эрдэнэ шиг бие минь гялалзаж байх учиртай шүү дээ. Би жоохон байхаасаа л хүүхэд, зэрлэг ан амьтдыг хамгаалах үйлсэд илүүтэй анхаарал хандуулдаг байсан. 2012 оны нэгдүгээр сард “Qantas”-ын төлөөлөгчөөр сонгогдсоны дараахан би тэднийг илүү ойроос мэдрэх болсон.

-Та нөхрөөсөө албан ёсоор салаагүй биз дээ?

-Мэдээж хэрэг. Би түүнд алдаагаа засах бага зэргийн хугацаа өгсөн. Сэтгэл хөдөлвөл дахиад ч нийлж ч магад. Тэгэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Бид хоёрын яриа сайхан л байна ш дээ. Таны асуултууд надад таалагдаж байна.

-Буддын шашинг яагаад сонирхох болов?

-Бурханы магтаалыг сонссон хүн сайхан амьдардаг. Би гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө залбирах маш их дуртай. Би XIV Далай ламыг хайрладаг. Тэр бол амьд бурхан.

-Холливудын хамгийн сайхан залуучуудын нэг Орландо Блумтай хэрхэн танилцсанаа яриач?

-2007 оноос болзож эхэлсэн. Тэр их эелдэг л дээ. Одоо хүртэл сайхан зангаа алдагдаагүй хэвээрээ л байгаа. Би түүнтэй нэг гэрт амьдраад гурван жил болоход түүнийг уурлаж байсныг нь санахгүй байна. Бид хоёр 2010 оны зургадугаар сарын 21-нд сүй тавьсан. Тэр үед л би олны өмнө түүний гараас чангаас чанга атгаад л хамт алхаж үзсэн дээ. Өмнө нь бол байнга түгшүүр. Бид хоёр Холливудын одод шиг сүр дуулиантай хурим хийхийг хүсээгүй. Удаан ярилцсаны эцэст долдугаар сарын 22-нд Хавай арал дээр ойр дотныхныхоо хүрээнд бяцхан хурим хийсэн.

-Жилийн дараа хөөрхөн хүүтэй болсон байхаа?

-2011 оны нэгдүгээр сарын зургадугаар сард Орланда Блумыг усны дусал шиг дуурайсан хөөрхөн хүү төрүүлсэн. Хүүгийн нэрийг Флинн Кристофер Бланчард Копланд Блум. Түвдэд байдаг Орландагийн найз ламтан хүүгийн минь нэрийг хайрласан.

-Хүү тань том болох тусмаа аавын буржгар үс, ээжийнхээ нүдний өнгийг дуурайгаад байх шиг санагдаад байна?

-Анх Блумтай болзож эхлэхэд түүний буржгар үс надад таалагддаггүй байсан. /Инээв/. Би хүүхэдтэй болсоноо мэдсэн цагаасаа л бурханаас миний хүүхдийг битгий Блумыг дуурайсан буржгар үстэй болгоорой гэж залбирч байсан. Харин залбирал бурханы чихэнд хүрээгүй юм шиг. Хүү минь өдрөөс өдөрт л буржгар үстэй болоод байна. Тэгэхдээ надад хүүгийн минь үсний засалт таалагдаж байгаа.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …