Улаанбаатар төмөр замын Москва хотод суух суурин төлөөлөгч Пүрэвбаатар уржигдар буюу даваа гарагт гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайрч орон ажлаа хийж байсан гаалийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ.
Тодруулбал ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын байцаагчид зөвшөөрөлгүй хяналтын бүсэд нэвтэрсэн түүнийг “Гаалийн хяналтын бүсэд тусгай зөвшөөрөл авч байж ордог” хэмээн нэлээд учирлан хэлжээ. Гэтэл тэрбээр шаардлага тавьсан байцаагч нарыг элдвээр доромжлон “Та нар намайг яах юм бэ. Та нарыг гаалийн албанаас халуулна” гэх зэргээр доромжилж улмаар гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд халдаж танхайран биед нь гэмтэл учруулжээ.
Тиймээс эл хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа юм байна. Уг хэрэгтэй холбогдуулан иймэрхүү байдал удаа дараа давтагдаж байгаа учраас Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо ч мэдэгдсэн байна.