Б.Энхтуяа охин харамсалтайгаар амиа алдсан гэдэг яриа байгаа ч яг юу болсныг цагдаагийхан ч тогтоогоогүй байгаа. Охиныг хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлдэг гэх мэдээллийг энэ хэрэгтэй холбогдсон ихрийн өрөөсөн өгч байсан. Мөн Sen Than Tin гэх залуутай буудалд хамтран амьдарч хар тамхи хэрэглэдэг байсан гэх мэдээллийг тараасан байдаг.
Иймрэхүү мэдээлэл олон байгаа. Угаасаа талийгаач өөрөө босч ирээд үнэнийг хэлэхгүйгээс хойш түүнийг хэн ч болгож хувиргаж болно. Гэтэл охин нас барахынхаа өмнө өөрийнхөө хэрэгтэй холбоотой бүхнийг ахдаа хэлж ярьж байж. Ингэхээр бидэнд талийгаачид итгэх үү, өөр бусдын үгэнд итгэх үү гэдэг хоёр сонголт гарч ирнэ.
Малайз руу хэргийг шуурхай сурвалжлахаар явсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг талийгаачийн төрсөн ах Б.Батзоригтой ярилцжээ. Тэрбээр дүүгийнхээ хэргийн талаар бодит үнэнийг мэдэхгүй байгаа ч нас барахаасаа өмнө хэлж байсан үг, явуулсан зураг, бүр уйлж байсан хоолойг нь хүртэл тод санаж байгаа.
Охин ах руугаа гэнэт залгаж “Ах аа би хүмүүсээс зугтааж явна, хүмүүс намайг зодоод байна” гэсэн байна. “Ямар хүмүүс вэ” гэхэд “Монгол охид” гэжээ. Тэр өдрөө тэрээр дахиж яриад “Намайг зарчихлаа шүү дээ, Ямар аймар юм бэ” гээд л утас нь тасарсан гэсэн.
Ингээд маргаашнаас нь Баянзүрх дүүргийн цагдаа, Эрүүгийн цагдаагийн газрын хүний наймаатай тэмцэх хэлтэс гээд олон газраар өрөгдөл барьж гүйсэн ч тусыг эс олсон байна.
Талийгаач хамаатныхаа дүүтэй холбогдож “Мэдэхгүй, эд нар намайг танихгүй гээд байна. Ингэж эд нар хүмүүс зардаг юм байна. Намайг хүмүүс зарсан нь Ганболдын Гэрэлцэцэг шүү. Нөгөөдөх нь ихэр. Бүгдээрээ холбоо сүлбээтэй, банкаар мөнгө гуйвуулдаг юм байна” гэж байж… энд дарж үргэлжлэлийг үзнэ үү