Эрүүгийн цагдаагийн газраас Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зарим зочид буудалд үйл ажиллагаагаа явуулж буй саунуудад гэнэтийн шалгалт явуулжээ. Шалгалтаар “Хан” зочид буудал, “Панда” зочид буудлуудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг саунууд болон Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Фамили” саун зэрэг газруудад олон тооны охид эмэгтэйчүүдийн биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангаж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Гэнэтийн шалгалтаар нийт 30 орчим биеэ үнэлдэг охид эмэгтэйчүүдийг олж тогтоосон бөгөөд тэдгээрийн зарим нь насанд хүрээгүй охид байсан аж. Хэргийг одоогоор харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд шалгуулахаар шилжүүлээд байгаа аж.
Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүдийн биеэ үнэлэлт газар авах болсон нь биеэ үнэлэгчдийг авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлага байдаггүйгээс шалтгаалах болсон ажээ.
эх сурвалж: ньюс.мн