Нийслэлд шинээр 23 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

p18cpeujhh1urf19jr1356fo818554Нийслэл 23 цэцэрлэгээр бүл нэмлээ. Уг нь хуулиараа жилд нэг л удаа цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгодог ч эрэлт хэрэгцээг үндэслэж энэ жил гурван удаагийн 152 хүсэлтээс 85 цэцэрлэг, 4 сургуульд тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 4172-оор буюу 5.6 хувиар; Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог 970-аар буюу 0.5 хувиар нэмэгдэж байгаа юм. Энэ удаа шинжээчийн ажлын хэсэг  2013.X.28-XI.15-ны хооронд хүсэлт ирүүлсэн 30 цэцэрлэг,2 сургуулийн материалд болон бодит байдалтай танилцан дүгнэлт гарган  23 цэцэрлэг, 1 сургуульд  “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн байна.  Шинжээчийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1126, “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1127 тоот захирамж гаргалаа.
Захирамж гарсантай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон холбогдох албаныхан шинээр цэцэрлэг байгуулж буй цэцэрлэгийн эрхлэгч нарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг гардууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Бид цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ялангуяа цэцэрлэггүй хороодыг эхний ээлжинд цэцэрлэгтэй болгож, бага сургуультай хамтатган цогцолбор барихаар ирэх оны төсөвт тодорхой хөрөнгө суулгаад байна. Хэдийгээр нэг жилийн дотор цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй ч богинохон хугацаанд дутагдлыг багасгахаар ажиллаж байна. Мөн хувийн цэцэрлэгүүдийг дэмжиж ажиллахад онцгой анхаарч ыбайгаагийн илрэл нь өнөөдрийн үйл явдал болж байгаа юм” гэдгийг онцлон хэллээ.
Өнөөдөр тусгай зөвшөөрлөө авсан 23 цэцэрлэгийн 56 бүлэгт  975 хүүхэд хамрагдсанаар сургуулийн өмнөх боловсролын  хамран сургалт    1 хувиар  өсөх  нөхцөлийг бүрдүүлж байгаагаас гадна 181 ажлын байр шинээр нэмэгдсэн байна.

Жич: Шинээр үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн цэцэрлэгүүдийг  нэрлэвэл: 

Иргэн Л.Бат-Өлзийгийн “Азжаргалын өргөө”
ИргэнД.Мөнхцэцэгийн “Мөнх-Ирээдүй”
ИргэнН.Ариунболдын “Байгаль эх-эко”
“Эрдмийн чуулган” ТББ-ын “Эрдмийн чуулган”
“Тамирын найзууд” ХХК-ийн “Тамирынн айзууд”
“Батхангай-Өргөө” ХХК-ийн “Бяцхан өргөө”
“Номт-Ирээдүй” ХХК-ийн “Номт-Ирээдүй”
Иргэн  Х.Алтангүлийн “Амина”
“Цогт цагийн хүрдэн соёлын төв” ТББ-ын “Номтой жаалууд”
Иргэн    Ж.Отгон-Оюуны “Дэлгэрхэн ургамал”
“Хүслийн дагина” ТББ-ын “Хүслийн дагина”
“Юки” ХХК-ийн “Дэлгэрэх цэцэгс”
Иргэн Н.Эрдэнэбилэгийн “Онч сэтгэмж”
“Хүннү” ХХК-ийн “Гоц жаалууд”
Иргэн Э.Цэвэлмаагийн “Далай багачууд”
“Мэргэ-Ахай” ТББ-ын “Ачлал”
“Үйлстийн алтан хэлхээ” ХХК-ийн “Алтан хэлхээ”
“Ароно” ХХК-ийн “Жаргалтай балчирууд”
“Энхрий найзууд” ТББ-ын “Энхрий найзууд”
“Баруун дүүрэн ам” ХХК-ийн “Янзагын найзууд”
ИргэнД.Төлөөлөгчийн “Цагаангэр”
Нандинхишиг ХХК-ийн “Нандинхишиг”
Иргэн Э.Мандхайн “Маралаагийн найзууд”  зэрэг цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …