Волгаградад дэлбэрэлт болж 18 хүн амь эрсджээ

7BcpSVQjIQAAqj97.jpg_largeӨчигдөр ОХУ-ын өмнө зүгийн Волгаград хотын төмөр замын вокзалд дэлбэрэлт болж 18 хүн амь үрэгдэж, 50 хүн шархтаж гэмтэж бэртжээ. Дэлбэрэлт вокзалын орох хаалганы металл эрэгчийн хүрээний ойролцоо болсон бөгөөд буудлыг бүхэлд нь хаагаад байгаа аж.

Мөн вокзалын ойр орчмын газрыг цагдаагийн албан хаагчид, хайгч нохдын тусламжтайгаар шалгаж, дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулж байгаа юм байна. Үүнээс гадна өвлийн олимп болох дөхсөн байхад эл дэлбэрэлт болсон нь терроризмын эсрэг хамгаалалтаа сайжруулахыг сануулсан дохио болсон аж.  Уг дэлбэрэлт Сочи хотоос 200 гаруй км зайд оршдог байна.

index

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …