Сар шинийн өмнө гурван аймгийг эрчим хүчтэй холбоно

 Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон Вива Ланд компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан чиглэл өглөө.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Ойгон нуур” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 79,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.Дээрх гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил энэ онд дуусах байсан ч бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа нь цаг хугацаа алдахад хүргэж байгаагаас шалтгаалан ажлын явц удааширсан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ирэх оны нэгдүгээр сарын 20-ны дотор буюу сар шинийн өмнө гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах үүрэг өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …