Шинэ үе продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. Тодруулбал, Шинэ үе продакшныхан өчигдөр хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үеэр Л.Сөрөлтөд эрхэм цол тэмдгийг нь гардуулсан байна.
Мөн манай загварын ертөнцөд 10 жил тасралтгүй хөдөлмөрлөж, дотооддоо болон гадаадын улс орнуудад Монголынхоо нэрийг гаргаж яваа олон олон шавь нарыгаа өөрийн “Азийн модель” агентлагаас бэлтгэж буй мисс Ч.Содтуяа шинэ оны босгон дээр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. Тэрээр загварынханаас СТА болж буй хоёр дахь хүн юм. Өмнө нь топ Урнаа СТА болж байжээ.