Охиныхоо найз залуугийн эрхтэнг тас огтолжээ

Woman_accused_of_cutting_man_s_penis_aft_1209840000_1732347_ver1.0_640_480АНУ-ын Индиана мужийн иргэн Бонита Вела гэх 31 настай эмэгтэй, охиныхоо найз залуу болох 18 настай Франклины эрхтэнг огтлосон хэрэг өнгөрсөн 12-р сарын 30-ны өдөр гарчээ.

Гэмт хэрэгтэн залуугийн бэлэг эрхтнийг цаасны хутгаар огтлосон бөгөөд хэргийг үйлдсэнээс хойш 3 цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар ирэхэд хөөрхий залуу цустайгаа хутгалдан газар хэвтэж байсан агаад тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч эрхтэнг нь залгах боломжгүй болсон байжээ. Вела яагаад ийм харгис гэмт хэрэг үйлдсэн тухайгаа “Тэр миний 2 настай хүүг оролдсон. Тиймээс би түүнийг хашраах гэсэн юм” хэмээжээ.

Одоогоор гэмт хэрэгтэн Велаг цагдан хорьсон байгаа бөгөөд бусдын биед санаатайгаар, амь нас хохироох зэвсэг хэрэглэн халдсан хэмээх зүйл ангиар шийтгэх гэнэ. Мөн түүнийг 28 мянган ам.доллараар торгох юм байна.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …