Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриатай өртөөлүүлнэ

1559225_551140161648867_1178803205_oМонголын Залуучуудын Холбоо 2013 оныг “Залуусаа оролцъё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулсан бөгөөд залуучууд руу хандсан, тэднийг идэвхижүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулжээ.

2012 оноос “Спирт үү, Спорт уу”, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг орон даяар эхлүүлэн амжилттай өрнүүлж байгаа юм. Мөн МЗХ дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийг байгуулан байнгын болон түр ажлын байраар хангаж, залуучуудыгаа ажилтай орлоготой болгосон байна. Харин ирэх онд “Унадаг дугуйтай Улаанбаатар”, “Архигүй Монгол” сумын залуусыг архинаас гаргая зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн онд гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 11, 12-р сард урд хөрш болон БНСУ-д айлчлаад иржээ.

Мөн 21 аймгаар явж, орон нутгийн залуустайгаа нутагт нь очиж уулзан тэдний санал бодлыг сонсч удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, орон нутаг дахь залуучуудын ээлжит чуулганаа зохион байгуулсан байна. Тэгвэл Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болжээ. 2013 оныг “Оролцъё” уриатайгаар залуучуудыг бие дааж сургах, хийж бүтээж байгаа зүйлдээ өөрийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх гээд бүх зүйлд оролцоог нь өндөрсгөж байсан бол 2014 онд залуучууд оролцоогоор бүтээсэн зүйлээ нэгтгэж эх орныхоо төлөө, ирээдүй хойч үе залуучуудынхаа төлөө эвлэлдэн нэгдэж, эв хамтын ажиллагаатай “Нэгдье” уриатайгаар ажиллах юм байна.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …