Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төвбанк 1681.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 279.10 төгрөгийн хаалтын ханшаар 20 сая юань худалдсан аж.
Мөн өнөөдөр банкууд 33 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.