Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 12:00 цагаас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг Магнай трейд ШТС дээр болох юм.
Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд нар оролцоно. БНХАУ-аас “Мон-93” шатахууныг инпортоор оруулж ирсэнтэй холбоотойгоор үнийн асуудал хямдрах боломж байгааг Засгийн газраас өмнө нь мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх юм.
Т.Түвшин
Ugluu.mn