Баригадын генерал Т.Дашдэлэг нарын ялыг хэвээр үлдээв

indexЗэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийн шүүх хурал  өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болж, анхан шатны шүүхээс гаргасан ялыг хэвээр үлдээжээ.
Тодруулбал, Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  тус тус шийтгэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Т.Дашдэлэг нар нь 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан юм. Тэдний эл хэрэг нь БНАСАУ улсын зүгээс  онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир манай улсад шилжүүлсэн гэх 1.5 сая ам.доллараа эргүүлэн авахаар хандсанаар ил болсон билээ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …