Өнөөдөр 10:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэр “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, зөмын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200” маркын автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл ослын хохирогч Б нь 36 настай, Эдийн засаг хөгжлийн яаманд жолоочоор ажилладаг байсан гэнэ.
Хэргийн талаар одоогоор албаныхан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд осол гарсны дараахан барилгын талбай дээрээс хэсэг Хятад ажилчид микро автобусанд суун явсан гэсэн мэдээлэл байгаа юм.
Ум сайн амгалан болтугай! Талийгаачийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна.