Ираны “Бөхийн төрлүүдийн холбоо” шинэ ерөнхийлөгчтэй болжээ

075744596aef0ee1f85fbf768269dff9Дэлхийн хошой аварга, Олимпийн наадмын алт, хүрэл медальт Иран улсын  алдарт бөх Расул Хадем Иран улсын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилийн хугацаанд удирдахаар боллоо. Расул Хадем нь 2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадамд Иран улсын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийг дасгалжуулан оролцсон бөгөөд уг наадмын дараанаас саяхныг хүртэл Иран улсын БТХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 хүн нэрээ дэвшүүлж, 37 сонгогч саналаа өгснөөс 36 сонгогч нь өдгөө 41 настай Расул Хадемын төлөө саналаа өгчээ

Монголчууд Расул Хадемийг 1993 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази тивийн АШТ-нд түрүүлж байснаар нь сайн мэдэх билээ

Расул Хадемын чөлөөт бөхийн карьертаа гаргасан амжилтууд

Олимпийн наадам /1996 он – Алт: 1992 он – Хүрэл/

Дэлхийн АШТ /1994, 1995 онуудад – Алт: 1998 он – Мөнгө/

Азийн тоглолт /1994 он – Алт: 1990 он – Мөнгө/

Ази тивийн АШТ /1991, 1992, 1993, 1995, 1996 онуудад – Алт/

С.Болдгэрэл МЧБХ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …