Гэрийн нөхцөлд жимс, ногоогоор маск хийх арга

Benefits Cucumber MaskЖимс, ногооны маскууд нь нүүрэнд амин дэм, нүүрс-ус, төмөр болон бусад хэрэгцээтэй олон шим тэжээлийг өгч, цэвэрлэхээс гадна цайруулах үйлчлэлтэй байдаг. Тиймээс охид бүсгүйчүүдийн гар дор байдаг хүнсний бүтээгпэхүүнүүдээр гэрийн нөхцөлд хэрхэн маск бэлтгэх аргыг хүргэж байна.

Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг жимсгэнэ мөн алим, усан үзэм, лимон зэрэг жимснүүд мөн өргөст хэмх, байцаа, улаан лооль зэрэг хүнсний ногоонуудыг эхлээд угааж хальсалж дараа нь үрүүл дээр үрж жижиглэнэ. Бэлдцээ марлинд ороогоод, тэжээлийн тос маш нимгэн түрхсэн нүүрэн дээрээ 15-20 минут тавиад дараа нь бүлээн усаар зайлан угаана. Хэрэв хуурай арьстай бол дээрх жимснүүдийн хүчил нь нүүрийг түлэхээс хамгаалж маскандаа бага зэрэг цөцгийн тос, өндөгний шар хольж өгч болно. Ингэхдээ бага багаар буюу дусал дуслаар нэмж тасралтгүй хутгах хэрэгтэй. Ингэж тослогийг нь нэмж өтгөрүүлсэн тохиолдолд марль ашиглахгүйгээр шууд тавьж болно. 15-20 минутын дараа зөөлөн хөвөнгөөр арчиж авах эсвэл буцалгасан бүлээн усаар нүүрээ зайлж угаана. Нүүрээ угаасны дараа тэжээлийн тосыг нимгэн түрхэхээ мартваа.

index

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …