Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаярыг Баянгол дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ оны өмнөхөн татаж авсан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Тэгвэл эл мэдээлэл худал бөгөөд түүний өмгөөлөгч “МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр нэхэмжлэлээ татаагүй. Харин ч өчигдөр шүүх хурал болоход хариуцагч тал шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Ингээд шүүх хурал энэ сарын 29-н хүртэл хойшлогдоод байгаа” гэжээ.