“Ойрад Жангар залуучуудын холбоо”-ноос санаачлан Шинжаан Уйгарын Монголчууддаа зориулан “Монгол номын сан” байгуулж байгаа ажээ. Тус номын санд фэйбүүк хэрэглэгчид сайн дураараа ном хандивлаж эхэлсэн байна.
Монгол үндэсний нэг болох Шинжаан Уйгарын Монголчууддаа барьж буй үндэс угсаа нэгтнүүдийнх нь санаачлагаар номын санг нээж буй юм. Номын санд ном хандивлах нь нээлттэй гэдгийг санаачлагчид дуулгаж байна. Номын нээлт ирэх долоо хоногийн баасан гаригт болно.
Т.Түвшин
Ugluu.mn