Төрийн түшээгээр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа Д.Арвин гишүүнийг тойрсон элдэв яриа энэ парламентын хамгийн шуугиантай үйл явдлын нэг болоод байгаа. Тэрбээр МАН-аас дөрөв дэх удаагаа 2012 оны сонгуульд өрсөлдөн УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд долоо ч хонолгүй АН руу шилжсэн нь улстөрийн хүрээнд содон үйл явдал болсон. Аль намд элсэж, юуг сонгох нь хүний эрх. Тиймээс улстөрч ч бас хүн юм болохоор МАН-аас гарч АН-д элсэх нь түүний дурын асуудал биз.
Гэтэл эрхэм гишүүн маань аж амьдрал дээр ч олныг гайхшируулсаар явна. Учир нь Баянзүрх дүүгийн … дугаар хороонд байрлах орон сууцныхаа зөвхөн өөрийн орцны хэсгийн машин зам, явган зам гээд хэн ч харсан “гого” байна гэж хэлэхээр засварлуулаад, бусдыг нь ямар ч засвар хийлгүй орхисон байх юм. Мөнгөтэй хүн лаагаа мэрнэ үү, луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй гэдэг. Тиймээс Д.Арвин гишүүн хаана юугаа хийх нь түүний л эрх юм хойно, одоо яая гэх вэ дээ.