Маргааш Казахстаны нийслэл Алматы хотноо дэлхийн 116 орны 570 гаруй боксчин оролцох “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ” эхлэх гэж байна.
Тэмцээнд манай улс долоон тамирчин долоон жинд өрсөлдөх юм. Үүнд: 49 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д Б.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамбын удирдлага дор оролцох юм байна.
Энэ жилийн дэлхийн аваргын гол онцлог нь боксчид анх удаа хамгаалалтын дуулгагүй тулалдахажээ.