Хошин урлагийн акулуудын нэг, “Х-Түц” продакшны захирал, жүжигчин алаг нүдэн Аглуу буюу Л.Баттулга ямарваа нэгэн баяр ёслол, тэр дундаа шинэ жилийн ид сезоны үеэр долоо хоногтоо дор хаяж 30 саяыг халаасладаг гэнэ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн хамтлагийн залуустайгаа элдвийг ярилцан хөөрөлдөж байх үеэрээ ам алдан хэлжээ. Залуус ч түүний ихэд нууцладаг байсан ханшийг мэдээд ихэд гайхацгаасан бөгөөд хүн игэж л өөрийгөө үнэлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгоцгоосон гэнэ.