ТББ-ууд Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэв

Ардчилсан намынхан сар бү­рийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр хийлээ.
Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайн­баяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлс­нээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ард­чилсан намаас нэр дэвшин өрсөл­дөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагааг дэм­жиж хөдөлгөөнүүд байгуулагдан аян өрнүүлж буйг дуулгалаа. Тухайлбал, залуучууд эв са­наагаа нэгтгэн “Like” аян өр­нүүлснээр Монгол орны өнцөг булан бүрээс залуучууд нэгдэж авлигаас татгалзах, архинаас тат­галзах, оюутны 70 мянгыг дэмжих зэрэг таван чиглэлийн уриалга дэвшүүлээд байгаа.

Удахгүй Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос “Ерөнхийлөгчид дайх миний санал” хэлэлцүүлгийг өр­нүүлж, залуучуудад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй, Ерөнхийлөгчийн оролцоо ямар байх вэ гэдгийг энэхүү арга хэмжээний хүрээнд тодруулж, хүргэх юм байна.

“Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайнбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэр нь хамтран ажиллах санамж бичгийг байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол гадаад дахь монголчууд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд орол­цож сонгох эрхээ эдэлдэг эрх зүйн орчинг бий болгохыг хүссэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амласнаа биелүүлж, өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиас эхлэн гадаад дахь монголчууд саналаа өгч иргэний эрхээ баталгаажуулах болсон.

Тиймээс бид 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажил­лахаар болж санамж бичгийг хоёр дахь удаагаа байгуулан ажиллах болж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд ирэх 2016 оны УИХ-ын сонгуулиас эхэлж гадаад дахь монголчууд интернэтээр, шуудангаар саналаа өгөх бололцоог бий болгох зорилго тавьсан гэлээ.

Судалгаагаар Монгол Улсын нийт иргэдээс 180 мянга орчим иргэн гадаад орнуудад ажиллаж амьдардаг тухай мэдээлэл байна. Тэдгээрээс хамгийн олон нь БНСУ-д ажиллаж, амьдардаг аж.

Мөн энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа илэрхийлж Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Монголын Улс Төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Салхит шувуу ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан”, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Монголын хил хамгаалалтанд туслах холбоо, Сонгогчдын эрх аш­гийг хамгаалах “Урагш дэвших холбоо” холбооны удирдлагууд Ардчилсан намын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах са­намж бичиг үзэглэж, мөн уриалга гаргалаа.

Онцлоход, хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан дээрх төрийн бус байгууллагуудын хувьд зөвхөн Албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо нэг сая орчим иргэнийг эгнээндээ нэгтгэсэн байдаг бол Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэтгэсэн 21 аймагт салбарт зөвлөлтэй юм байна.

Тэд Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж бол Мон­голыг дэлхийд таниулсан, Мон­голыг хөгжилд хөтөлсөн Ерөн­хий­лөгч. Дахин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах нь Монгол оронд хөгжил дэвшлийг авчирна гэж үзэж байна.

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …