Монгол улсад анх удаагаа дөрвөн ихэр хүүхэд оны өмнөхөн мэндлэсэн билээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн Ч.Баттулга, Э.Цэцгээ нарын гэр бүлд шинэ гишүүд нь болон мэндлэсэн.
Ч.Баттулгын гэр бүлд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхсүүлээд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон компаниуд хүүхдүүдийнх нь жилийн хэрэгцээний живх, хүнс зэргийг бэлэг болгон өгсөн. Мөн ЦЕГ-аас ихрүүдийн аав Ч.Баттулга /Зүүнхараад хэсгийн төлөөлөгч/-д нийгмийн асуудлыг нь шийдэх үүднээс 2 өрөө орон сууц өгч, магистрантур суралцах эрхийн бичгийг нь гардуулсан.
Гэтэл хүн бүхний нүдэн дээр өгсөн эдгээр бэлэг сэлтээс болж холбогдох албаныхан ихрүүдийн аавыг хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг өг хэмээн шаардсан гэнэ. Уг нь хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн өндөр дээд албан тушаалтнаас авдаг ч юуны учир ганц муу хэсгийн төлөөлөгчөөс авах гэж байгаа нь сонирхолтой юм.