Дахин нэг бүсгүй нөхөртөө зодуулж амиа алдлаа

32_c7ec7f0ded6f0b7d73bdfeecc756af1fcfb0bbbeЭнэ сарын 8-ны өдөр нэгэн бүсгүй нөхрийнхөө гарт хоёр цаг зодуулж амиа алдсан эмгэнэлт хэрэг Орхон аймагт гарчээ. Хохирогч эмэгтэй нөхөртөө зэрлэгээр зодуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаад сэхээ авалгүй өчигдөр өдөр 12 цагийн үед нас барсан байна.

Талийгаач бүсгүй багш мэргэжилтэй мэргэжлээрээ ажилладаг, нялх хүүхэдтэй, нөхрийн хамт Эрдэнэт хотод оршин суудаг байжээ. Нөхөр нь хувийн машинаар таксинд явдаг ажилтай аж. Эмэгтэйг нөхөр нь удаа дараа зоддог байсан ба Гэрчүүдийн мэдээлснээр бүсгүй зодуулж, энд тэндээ хөхөрсөн байдалтай цөөнгүй удаа ажилдаа ирдэг байсан байна. Хамгийн эмгэнэлтэй нь талийгаач эмэгтэйг нөхөр нь бяцхан хүүхдийнх нь нүдэнд дээр зодож хөнөөжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн хөрш хаалганд нөхрийнх нь төрсөн ах гэр бүлтэйгээ амьдардаг аж. Тухайн өдөр бүсгүйг хоёр цагийн турш зодуулж орилж, тусламж хүсч байхад “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээгээд хэн ч орж туслаагүй байна. Алуурчин нөхрийн ах хэлэхдээ “Нээх айхтар удаан орилоогүй шүү дээ, хоёр цаг л орилсон байх” гэж хэлсэн байдаг. Талийгаач эмэгтэйн гэдэс гурав тасарсан, тархи нь цөмөрсөн, элэг нь бяцарч хүн харахын аргагүй болсон байжээ. Энэ хэргийг Орхон аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …