Өндгөөр нүүрний арьсаа арчилцгаая

benefits-of-eggs-to-increase-your-beauty-1385969514-eggs-beauty1Уургаар баялаг өндөгний шараар нүүрний арьсаа хэрхэн арчлах талаар ашигтай зөвлөгөөг хүргэж байна. Өндөгний шар нь өнгөө алдаж, хуурайшин гандсан арьсыг тэжээлээр нөхөж, зөөлрүүлэх өнгийг сэргээх маш сайн үйлчилгээтэй байдаг ажээ.

Өндөгний шар-зөгийн балын маск нь хуурайшиж цахлайтсан эсвэл хэвийн арьсанд сайн нөлөөтэй. Амин дэм, аминохүчил, тосны хүчил болон бусад тэжээлийн зүйлс энэ масканд баялаг агуулагддаг. Нэг өндөгний шарыг нэг цайны халбага зөгийн балтай хольж хутгаж маскийг бэлтгэнэ. Хэрэв энэ бэлдмэл дээрээ нэг цайны халбага ургамлын тос эсвэл оливын тос нэмж хийвэл арьсыг зөөлрүүлэх үйлчлэл нь нэмэгдэнэ. Тэжээлийн тос урьдчилж түрхсэн нүүрний арьсан дээрээ маскийг 3 үе давхарлаж тавиад 20-25 минутын дараа бүлээн усаар чийглэсэн хөвөнгөөр арчиж авна.

Энэ маскийг арай өөр хэлбэрээр тавьж бас болно. Бэлтгэсэн маскан дээрээ багахан хэмжээний тэжээлийн тос мөн нимбэгний хэдэн дусал шүүс нэмж хутгаад нүүрэндээ тавьж болно. Хуурай арьсанд зориулан маск бэлдэхдээ хоёр халбага зөгийн балыг халуун устай саванд савтай нь хамт хийх замаар халаагаад дээрээс нь нэг цайны халбага нойтон ээдэм хийж хутгаад нүүрэн дээрээ тавина.

Өндөгний шар-тосны маск: Өндөгний шарыг ургамлын тос, оливын тостой хамт хутгаад нэг цайны халбага халуун усанд хэсэг нимбэгний шүүс дусаагаад холино. Үүнийгээ арьсандаа жигд түрхэж 10 минут орчим болгоод нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Нимбэгний шүүсийг хэт олон дуслыг хийвэл арьсыг тань түлж, харшил өгнө.

index

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …