Аварга үлэг гүрвэлийн түр музей 9 дүгээр сарын 15 хүртэл ажиллана

JAV_1326 Монголчууд алддаг байсан бол алдсан зүйлээ эргүүлж авч чаддаг цаг иржээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан T- батаарын түр музейн “Би гэртээ ирлээ” нээлтийн ажиллагааны үеэр хэллээ. Сүхбаатарын талбай дахь энэ музейд 70 сая жилийн тэртээх түүхийн үнэт өв Т-батаар болон энэхүү олдворыг эх нутагт нь авчрах хүртэл өрнөсөн үйл явцыг фото зураг болоод тайлбартайгаар тавьжээ.

Монгол Улсаас хууль бусаар гарч АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байсан Үндэсний соёлын үнэт өв Тираннозавр батаарын олдворыг эргүүлэн авч ирэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий хүндэт өргөмжлөлийг энэ үеэр гардууллаа.

JAV_1242

Энэ оны 9 дүгээр сарын 15 хүртэл ажиллах түр музейг эхний нэг сар үнэ төлбөргүй, дараагийн сараас насанд хүрэгчид 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …