Гамшгаас хамгаалах нэгдсэн ажиллагаа зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/11 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2014 оны 03 дугаар сард, Сонгинохайрхан дүүрэгт 04 дүгээр сард, Багануур дүүрэгт 09 дүгээр сард, удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагыг Багахангай дүүрэгт 03 дугаар сард, Баянгол дүүрэгт 04 дүгээр сард явуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.  Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг Хан-Уул дүүрэгт 05 дугаар сард, Чингэлтэй дүүрэгт 09 дүгээр сард, Налайх дүүрэгт 10 дугаар сард, Усаар хангах албад 02 дугаар сард, Эрчим хүчээр хангах албад 10 дугаар сард, Дулаанаар хангах албад 11 дүгээр сард явуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …