Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Чех Улсад хорих ялаар шийтгүүлсэн нэг, БНСУ-д хоригдож байгаа хоёр иргэнээ “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авчирч, эх оронд нь үлдсэн ялыг эдлүүлэхээр болжээ.
Уг гэрээний дагуу ШШГЕГ-ын алба хаагчид Бүгд Найрамдах Чех Улсад 11 жил хорих ялаар шийтгүүлээд байсан ялтанг өнгөрсөн бямба гарагт авчирсан гэнэ. Харин БНСУ-д хоригдож байгаа хоёр ялтанг энэ сарын сүүлээр шилжүүлэн авчрахаар болсон байна.
Дашрамд дурьдахад, БНСУ-ын гурван иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэдний нэг нь “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу үлдсэн ялаа эх орондоо эдлэхээр болжээ.