Реппер Кени Уэстийг шүтэн бишрэгчид нь бурханчлан шүтэж эхэлжээ. Тодруулбал, түүний улаан шүтэн бишрэгчид “Yeezus” цомогт нь орсон “Би бол бурхан” дуунаас санаачлан “yeezianity” хэмээх шинэ шашины урсгалыг үүсгэсэн байна. Тэдний үзэж буйгаар “тэдний бурхан нь Кени Уэст. Харин номлол нь дууных нь үг, шүлэгнүүд” гэнэ.
Мөн репперийг тахин шүтэгчид “Хүн өөрийгөө илэрхийлэх эрхтэй, хавчлага залхаалтад өртөх ёсгүй”, “Бүх эд зүйлс хүний төлөө л бүтээгдсэн”, “Мөнгөний мөн чанар бол түүгээр солилцоо хийх, гэхдээ мөнгө заавал байх ёсгүй”, “Хүн хүссэн бүхнээ, хэрэгтэй бүхнээ бүтээж чадна”, “Зовлон шаналал бол хүнийг улам идэвхжүүлэгч” гэх зэрэг дууных нь үгнүүдийг эрхэм зарчимаа болгож байгаа ажээ.