Гэрийн нөхцөлд цайвар үсний өнгийг сэргээж, зөөлрүүлэх арга

healthy-hair-600x300– Өндөгний шарыг цагаанаас нь ялгаж аваад бүлээн усанд сайтар хутгаж найруулаад тэр усандаа үсээ булхаад алчуураар ороон 5-10 минут бигнэсний дараа дахин цэвэр усанд зайлж угаах нь маш сайн үр дүнтэй.

– 100-150 гр хөх тарианы талхыг үйрүүлж бутлаад дээрээс нь нэг л орчим халуун буцламгай ус хийж хөргөөд, энэ зутан маягийн усандаа үсээ булхана. Дараа нь цэвэр усаар зайлна.

– Хэт их хуурайшсан үсэнд тэжээл, тос өгөхийн тулд хамгийн багадаа 15-20 минут болж өгвөл хэдэн цагийн турш төрөл бүрийн зориулалтын үсний тос эсвэл ургамлын тосыг бага зэрэг халаагаад түрхэж болно. Ингэснээр үс тэжээл авч бат бэх болохоос гадна, өнгө орж сэргэдэг.

– Хлоржуулсан бассейны эсвэл далайн усанд орохоор бол заавал зориулалтын малгай өмсөх хэрэгтэй. Хуурай үсийг цэвэр усаар зайлахдаа 1л усанд 1 цайны халбага лимоны шүүс эсвэл хүнсний уксус хийж болно.

– Цайвар өнгөтэй үсний өнгийг нь сэргээж, гялалзсан, зөөлөн, уян хатан болгохын тулд балжингарамын өтгөн хандаар харин бараан хар үсийг нэг хоолны халбага уксусыг нэг литр усанд найруулаад угаахад өнгө сэргэж, намирсан, гялалзсан болно.

index

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …