Хилээр 120 тонн чихэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Chiher 2014Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын бүртгэлтэй “Б” компанийн ОХУ-аас оруулж ирсэн 2 вагон /120 тонн/ чихэр, чихрийн бүтээгдэхүүний дагалдах эх бичиг баримтыг тус компаний эрх бүхий ажилтан санаатайгаар сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн  гаалийн зөрчил үйлдэгдсэн байна.

Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан дээрх барааны худалдан авсан үнийн дүнг 50% бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлээд байна.

Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …