Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тус яамны газрын дарга Н.Оргилын талаар хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийнэ.

11.30 цагт Чингис хааны дэлхийн академи евро стандартад бүртгэгдсэн Монголын анхны байгууллага болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

Бусад:

– Ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх нэг удаагийн мөнгөн тусламжийн Батламжийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Өнөөдөр 10:00 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд гардуулж өгнө. Эрхэм сэтгүүлчид Та бүхнийг урьж байна. Утас: 88093607

– Хүүхдийн төлөө үндэсний газар ахмад буурал, ажилтануудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажиллагаа 10.00 цагт ХТҮГ-ын байранд болно. Сэтгүүлчид Та бүхнийг урьж байна. утас: 97077008

10:00 цагаас  “Үйлсийн зам” ХХК-аас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол улсын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах 2 дахь удаагийн илтгэлийн уралдаан”  Баянгол рестораны хурлын зааланд болно.

– Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас МХАҮТанхим, МАОЭХолбоотой хамтран “Шилэн тендер-2” аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй хийх уулзалт өнөөдөр буюу 2014 оны 01 дүгээр сарын 24-ны 11:00 цагаас Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно та бүхэн хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага авна уу. Холбогдох утас: 70111090, 99083216

11:00 цагаас Эдийн засгийн сэтгүүлчдийн “ӨӨРЧЛӨГЧ” клубээс бизнес эрхэлж яваа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн тухай ярихаасаа илүү түүнийг нь хэрхэн шийдэх, тэдэнд туслах боломж, арга замуудын талаар мэдээлэл өгөх уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд хийнэ.

– Сар шинийн баярыг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд өөрийн салбартаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан Ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлнэ. Энэхүү хүндэтгэлийн ёслол 11:00 цагт Өргөө кино театрын чанх ард Их Тамир зочид буудалд болно. Эрхэм Сэтгүүлчид Та бүхнийг урьж байна. 88093607

10:00-15:00 цагт “Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх” сэдэвт талуудын хэлэлцүүлэг БОНХЯ-ны Хаан танхимд болно. Хэлэлцүүлгээр хууль бус агнуурыг бууруулах бодлогын шинэчлэл хийх шаардлага, хууль бус агнуурыг бууруулах бодлогын өнөөгийн байдал, “Галт зэвсгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн давуу болон сул тал, агнуурын бүс нутаг ба хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн А-296 тоот тушаалаар Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчин шинэчлэл хийх эрх бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Сурвалжилна уу Утас 99130782, 99894441

14:00 цагаас “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”  номын нээлт “Интерном” номын дэлгүүрт болно.

– Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Ж.ХОРЛООгийн ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА ЛЕКЦ 1/24-ний 18:00 цагт ИНТЕРНОМын их дэлгүүрийн 2 давхарт болно. Үнэ төлбөргүй

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …