Байцаа сэвх, нөсөө арилгах шидтэй

Beauty-Crush-Cabbage-For-Firm-Soft-and-Smoother-SkinИхэнхи хүмүүс байцааг усан ногоо хэмээн хоол хүнсэндээ хэрэглэх нь бага байдаг. Гэтэл байцаа нь гэдэс ходоод цэвэрлэх, өтгөн хаталтаас сэргийлэх гээд маш олон ач устай ногоо юм.

Мөн байцааг дан ганц хүнсэнд бус гоо сайхандаа ч ашиглаж болно. Ингээд байцааг гоо сайхандаа хэрхэн ашиглах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

– Хэрэв таны арьс тослог бол шинэхэн байцаа, өргөст хэмхний шүүсийг яг адил хэмжээгээр хийж бэлтгэсэн холимгоор нүүрээ арчиж болно.

– Нүх ихтэй бол нүүрээ угаахын өмнө исгэлэн байцааны шүүсээр арч. Учир нь исгэлэн байцааны шүүс янз бүрийн сэвх, толбыг арилгадаг. Өнжөөд хэрэглэвэл илүү үр дүнтэй.

– Өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд маск тавихад ч мөн нүүэн дээрхи нөсөө толбо арилдаг.

– Үрчлээс ихтэй, сэлхэрч унжсан арьсыг өндөгний шар дээр байцааны шүүс хийсэн маскаар долоо хоногт хоёр удаа тордож байвал залуужиж сайхан харагдах болно.

index

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …