Сар шинийн барилдааны тасалбарыг битүүний өдөр худалдаална

indexБилгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүнд буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 14:00 цагаас  “Бөхийн өргөө”-нд болно.

Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн бүртгэх бол барилдааны тасалбарыг битүүний өдрийн 10.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм байна. Үнийн хувьд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх аж.
index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …