Татварын Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо

indexТатварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх тэргүүтэй О.Бямбасүрэн, н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурлыг шүүгч Г.Буяннэмэх даргалж, өнөөдөр 10.00 цагийн үед эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хурлын товыг хойшуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хурлыг хоёрдугаар сарын 17 хүртэл хойшлуулжээ.

Ч.Гансүх нарт холбогдох хэргийг өмнө нь нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиар буруутгаж буй.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …