НАМОХ-ны удирдах зөвлөл хуралдана

namoh2Монгол Улсын ирээдүйн шилдэг боловсон хүчин, улс орны ирээдүйг тодорхойлогчид болох МАН-ын дэргэдэх хамгийн отгон байгууллага НАМОХ-ны удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас хуралдаж чуулганыхаа товыг гаргах гэж байна. Өнгөрөгч хугацааны алдаа оноондоо дүгнэлт хийж, дотоодын шинэчлэлийг эхлүүлээд байгаа МАН-ын шинэчлэлийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм. Тус байгууллагын Бага хурал энэ сарын 23-ны өдөр хуралдаж, улмаар чуулганаа зарлан хуралдуулах товыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр болж ийнхүү өнөөдөр хуралдах нь.

Өнгөрч одож буй могой жилд МАН-ын Бага хурал, Их хуралдаанаа амжилттай зохион байгуулж, улмаар намын дэргэдэх НАМЭХ-ны хуралдаан болж, удирдлагаа сонгосон билээ. Энэ бүгд хуралдаанаар шинэчлэлийн гол бодлогоо барьж, дүрмээ хэлэлцэн удирдлагаа ч өөрчилсөн юм. Харин өнөөдөр ийнхүү хамгийн отгон байгууллага НАМОХ ээлжит хурлаа зохион байгуулах аж.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …