Дэлхийн томоохон хэвлэлүүдээр Голомт банкны тухай мэдээллүүд хөврөх боллоо. 2014.01.27 өдөр Хонгконг дахь Роетерсийн сурвалжлагч Майкл Флахерти, Лондон дахь Димитрий Здаников, Москва дахь Полина Полина Девитт, Токиогийн Жеймс Топхам нарын нийтлэл Монголд хөрөнгө оруулах тухай бодлыг нэг мөсөн арчиж цаашлаад Монголын хадгаламж эзэмшигчдийг эргэлзээнд орууллаа.
Энэхүү нийтлэлд Монгол улсд хөрөнгө оруулсан гадаадын байгууллагууд, хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татан гарч явсаар байгаа билээ. Өнгрөгч оны байдлаар 1 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт ганцхан сарын дотор гараад явж байсан юм. Гэвч энэ байдал тогтворжих буюу саарах бус харин ч идвэхтэй үргэлжилсээр байна.
Саяхан 2010 онд Голомт банкинд 25 сая ам.доллар зээлдүүлсэн ADIC (Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл) гадны аудит Голомт банкинд оруулж дүгнэлт гаргуулсан байна. Аудиторуудын дүгнэлтээр ноцтой алдаа дутагдлууд гарсан бөгөөд дүгнэлтийн дагуу яаралтай таван жилийн хугацаатай зээлийг буцаан авах шаардлагыг Лондон дахь салбар нь гарч арбитрт хандхаар болоод байна…үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!