Гар утас ариутгагч төхөөрөмж бүтээгджээ

Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас нь жорлонгийн суултуураас илүү бохир, олон сая нян агуулж байдаг гэсэн судалгаа байдаг.

Тэгвэл эрүүл мэнддээ анхаардаг эрхмүүдэд зориулж, гар утасны ариутгагч төхөөрөмжийг бүтээжээ.

Энэхүү төхөөрөмж нь UV-C гэрлээр таны гар утасны гадаргуу дээрх элдэв нянг устган ариутгах ба ариутгаж байхдаа цэнэглэх боломжийг бас олгох аж. Гар утсаа уг төхөөрөмжинд хийгээд ердөө дөрвөн минут гэрлээр шарахад л бүрэн ариутгагдах гэнэ.

Уг төхөөрөмжийг 20 ам.долларын үнэтэйгээр гадаадын онлайн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаанд гаргаж эхэлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …