Замын цагдаа нартаа баярлалаа

7ff33e61dde870b9bigМонголчуудын  морин жилийн цагаан сарын баяр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Шинийн 2-ны өглөө цас орж байгаль дэлхий  хуучин жилийг үдэж морин жилийг,   могой жилийн өвөл  цөөн орсон шинэхэн  цасаар угтлаа.

Цагаан сарын баяраар  хүн бүр л  унаа машинаа асааж,  аав ээж, ах эгч, ураг садан, авга нагацдаа золгохоор гарцгаадаг. Ийм учраас хотын гэр хороололын замын хөдөлгөөний  ачаалал эрс нэмэгдэж,  улмаар  золголтоор явагсад гэр хороололын замд 2-5 цаг түгжирч зогсох тохиолдол  өмнөх жилүүдэд гарах болсон. Ноднин жилийн цагаан  сараар гэхэд л Баянхошууны Хөтлийн замд 5 цаг гаруй замын  түгжрэлд орж “нам” зогссон тохиолдол гарч байсан. Ингэх нь нэг талаас хөдөлгөөний ачаалал ихэсдэгтэй холбоотой ч нөгөө талаар манай жолооч нарын  соёлгүй зан, тэвчээргүй байдалтай холбоотой. Түгжрэлд ороод хүлээж ядсан жолооч нар эсрэг урсгалд орон өөдөөс ирэх машины хөдөлгөөнийг саатуулснаар замын түгжрэлийг өөрсдөө  зохиомлоор бий болгох тохиолдол ч бас бий.

Ямартай ч энэ жил Замын цагдаагийн газраас тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж,  замын түгжрэл  үүсэж болох газрууд, гэр хорооллын уулзвар, нарийн замуудад  замын цагдаа зогсож зохицуулалт хийсэн нь үр дүнгээ өгч харьцангуй бага түгжирлээ.

Хүн бүр л цагаан сараар  шинэлэхийг  бодно. Тэгвэл баярын өдрүүдэд амралгүй ажиллан зам дээр зогсож  хөдөлгөөний зохицуулалт хийн, иргэд хөдөлмөрчидийг замын түгжрэл бөглөрөлгүй золголт хийхэд нь тус  дэм болсон Замын цагдаагийн ажилтан албан хаагчидад талархаснаа  цахим уншигчдынхаа өмнөөс илэрхийлэх нь зөв биз ээ. Цагдаагийн ажилтнууд та бүхний ихэнх нь  өнөөдрөөс л золголт хийхээр гарч байгаа байх. Сар шинэдээ сайхан шинэлцгээрэй тангарагдаа үнэнч Монгол цагдаа нар минь…

Ц.Мөнх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …