Д.Эрдэнэбилэг “100 буудалт даам”-ын ДАШТ-ны шигшээд үлдлээ

download ОХУ-ын Уфа хотноо “100 буудалт даам”-ны эрэгтэйчүүдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж шигшээ тоглолтод12 даамчин шалгарчээ.

Тэдний нэгээр тэмцээний “В” хэсэгт оролцсон Монгол Улсын тамирчин их мастер Д.Эрдэнэбилэг 11 оноо авч шалгарсан байна. Харин “А” хэсэгт өрсөлдсөн их мастер Г.Ганжаргал найман оноогоор хэсгийн зургадугаар байраар шалгарч бага дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Сонирхуулахад, их мастер Д.Эрдэнэбилэг  нь монгол улсын 10 удаагийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга юм байна.

Г.Сонор Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …