Жүжигчин А.Хуланг 60 гарсан Өвөрмонгол өвөөтэй гэрлэж, хүүтэй болсон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаад удаж байна. Тэгвэл эл мэдээллийн талаар жүжигчин бүсгүй маань фэйсбүүк хуудсандаа “ чин сэтгэлийн захидал” тайлбар бичжээ.
Ингээд жүжигчин Хулангийн чин сэтгэлийн үгийг хүргэж байна.
“…Миний амьдралд дахин нэг аз жаргал мэндэлсэн юм. Энэ нь миний бяцхан хүү, миний сайхан гэр бүл минь юм. Би энэ хорвоод хоёр сайхан хүүхэдтэй болсондоо маш их аз жаргалтай байгаа. Одоо миний хүү өдөр ирэх тусам улам л эгдүйтэй сахилагагүй залуу болж байгаа. Би одоо удахгүй ажилдаа орохоор бэлдэж байна. Хэсэг хугацаанд бусдын л адил айл гэрийн эзэгтэй, хүүхдүүддээ ээжийнхээ үүргийг гүйцэтгээд явж байна. Намайг дэмждэг, надад урмын үг хайрладаг, миний ажил амьдралд амжилт хүсдэг та бүхэндээ их баярлаж явдагаа хэлэхэд таатай байна. Үгээр хүнийг амьдруулж болдог, үгээр хүнийг алж болдог гэдэг үг байдаг. Миний тухай бичлээ гэхэд миний цаана гэр бүл, үр хүүхэд минь байгаа шүү дээ. Энэ худлаа ташаа мэдээлэл бидний сэтгэлийг маш ихээр гонсойлгож байна. Өмнө нь би энэ болгоны талаар тайлбар хийхийг хүсээгүй юм. Гэтэл одоо миний бяцхан, юу ч мэдэхгүй хорвоод мэндлээд жил ч болоогүй байгаа хүүгээр минь оролдохоор миний сэтгэл эх хүний хувьд үнэхээр эмзэглэж байна. Миний хань гэр бүлдээ хайртай надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн Монгол эр хүн. Түүнээс биш хэвлэл мэдээлэл цахим хуудсуудаар бичээд байгаа шиг 60 гарсан Хятад, Өвөрмонгол хүн биш. Энэ миний амьдрал. Энэ миний сонгосон сонголт. Би өөрийнхөө энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Хүн бие биедээ хайртай байхад сууж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Одоо би маш сайхан аз жаргалтай амьдарч байгаа. Энэ миний сэтгэлээсээ бичсэн зүйл юм шүү. Та бүхэн зөвөөр ойлгож тунгаана гэж найдаж байна. Та бүхэндээ бүгдэд нь эрүүл энх, аз жаргал хүсч байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Тийм болохоор бие биеэ хүндэлж, хайрлаж, урам өгч амьдарцгаая. Тун удахгүй би шинэ уран бүтээлээрээ та нартайгаа уулзнаа” хэмээн бичжээ.