Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

imagesГавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит, “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ” эхэллээ. Энэ удаагийн УАШТ анх удаа хамгаалалтын дуулгагүй болж байгаа бөгөөд тэмцээнд 24 байгууллагын 150 орчим тамирчин оролцож байгаа аж.

Боксчид долоон өдрийн турш өрсөлдөн аваргаа шалгаруулах ба Н.Төгсцогт МУГТ, олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Э.Идэрхүү, Б.Түвшинбат зэрэг жин жингийн шилдгүүд оролцох юм. Харин УАШТ-ий 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, олон улсын хэмжээний мастер З.Энхзориг нар тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн улсын аваргыг өнжихөөр болсон байна.

Сонирхуулахад, түрүүлсэн боксчид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох бөгөөд тухайн тэмцээнээсээ шалтгаалж сорил өгөх ажээ.

index

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …